“Мөнгөн өвлийн жингэнээ” арга хэмжээ болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга уламжлалт мөсний шагайн харвааг өвлийн аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх зорилгоор “Мөнгөн өвлийн жингэнээ” арга хэмжээг Хутаг-Өндөр суманд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Энэ сарын 20-21-ний өдрүүдэд болох энэ үйл ажиллагааны үеэр мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд багийн харваа, талын харваа, цуваа харваа гэсэн төрлөөр зохион байгуулах юм. Сум бүрээс мөсний шагайн харвааны баг оролцуулахаар төлөвлөж, тэмцээнд оролцох тамирчдад үндэсний дээл хувцастай байх шаардлага тавьсан байна.

М.Батжаргал