Баянзүрх тээврийн товчоо Тэнгэр плаза худалдааны төвд байрлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс, хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх товчоо энэ сарын 08-наас эхлэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо буюу Офицеруудын ордоос Амгалан хүрэх замд байрлах Тэнгэр плаза худалдааны төвд ажиллах болжээ.
Тус товчоо өмнө нь түрээсийн байранд байрлаж байсан бөгөөд хүлээлгийн өрөөгүй тул зорчигч, жолооч нарт хүндрэлтэй байжээ. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гарагаас байраа солих болжээ. Харин автомашины үзлэг, оношлогооны төв нь хуучин байрандаа үйл ажиллагаа явуулах юм. Тиймээс ирэх долоо хоногоос зүүн аймгууд болон БНХАУ-ын Эрээн хот руу зорчих иргэдийг Тэнгэр плаза төвд очиж, тасалбар захиалах, автобусандаа суухыг Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс анхааруулав.

Ч.Ариунболд