Чин ван Ханддоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн өдөр Булган аймгийн удирдлага, иргэдийн төлөөлөгчид Булган суманд байдаг Чин ван Ханддоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Чин ван Ханддорж Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч байсан юм.
Аймгийн Засаг дарга З.Батзориг ойн баярын өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Чин ван Ханддоржийн нэрэмжит хурлын танхимд “Чин ван Ханддорж” гэсэн илтгэлийг төрийн албан хаагчдад тавьж сонирхууллаа.

М.Батжаргал