Тэргүүний хилчдээ шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-28 17:35:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг тэргүүний хилчин, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийг тодрууллаа.
Эх орныхоо хилийн халдашгүй байдал, хил хамгаалалтад амжилт гаргасан Тэшиг сум дахь хилийн цэргийн ангийн нэгдүгээр заставын дарга С.Баяржаргалыг “Тэргүүний хилчин офицер”, тус ангийн харуул Б.Сундуйг “Тэргүүний хилчин ахлагч”, Тэшиг сумын дөрөвдүгээр багийн малчин Ж.Цэрэнмөнхийг “Тэргүүний хил хамгаалалтад туслах хүчний гишүүн”-ээр шалгаруулсан байна.
Тус аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумын нутаг дэвсгэр хилийн бүст хамаарагддаг бөгөөд хоёр талын иргэд, амрагч, зугаалагчид хилийн бүс, зурваст ан хийх, байгалийн баялаг ашиглах, аялах зэргээр зөвшөөрөлгүй нэвтэря хил орчмын дэглэмийн зөрчил ихээхэн гаргадаг байна.
М.Батжаргал
相关新闻