Давааны цасыг цэвэрлэж зам гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал суманд цас нэлээд их орж, шуурсаны улмаас орон нутгийн зарим зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүссэн үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Аюулгүй зам”, “Бартаат зам” төсөл хэрэгжүүлжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 5,6 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжсэн энэ төслөөр сумын 25 ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байна. Бөхөн, Чулуут, Мангирт, Сэжлүүр зэрэг цас их унасан давааны цасыг цэвэрлэж зам гаргажээ.
Өвөлжилтийн байдалд бэрхшээл учирсан нутагт цас цэвэрлэж, зам гаргах, малчдад өвс, тэжээл хүргэх, ойн цэвэрлэгээ хийх зэрэг нийтийг хамарсан ажилд аймгийн хэмжээгээр 100,0 сая төгрөг зарцуулж байна.

М.Батжаргал