Хялганат тосгонд спорт цогцолбор ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-16 17:01:36
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд спорт цогцолбор ашиглалтад орлоо.
Бүтээн байгуулалтын ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд нийтдээ 1,4 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон спорт цогцолбор заалнаас гадна фитнесс, үндэсний спортын танхим, халуун устай аж.
Биеийн тамир, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахын дээр иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийлгэх чиглэлээр түлхүү ашиглана гэж тосгоны Захирагч Б.Ууганбаяр ярилаа.
Спорт цогцолборын нээлтэд зориулсан томоохон тэмцээнийг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
М.Батжаргал
相关新闻