МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярын арга хэмжээг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд өнгөрсөн баасан гарагт тэмдэглэн өнгөрүүллээ.
Арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, аймгийн ҮЭХ-ны дарга Ж.Саранцэцэг нарын албаны хүмүүс, аймгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үе үеийн дарга нар, сум, агентлаг, байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцлоо.
Ойн энэ өдөр МҮЭХ-ны “Хөдөлмөрийн алдар” медалиар Орхонтуул сумын ҮЭ-ийн холбооны дарга асан н.Жамсран нарын дөрвөн хүн, МҮЭХ-ны “Тэргүүний идэвхтэн”-ээр Сүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга Ё.Нарантуяа нарын долоон хүн, МҮЭ-ийн “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дулаанхаан тосгоны ҮЭ-ийн хорооны дарга асан н.Цэрэндолгор, МҮЭХ-ны “Өргөмжлөл”-өөр Сайхан сумын “Цемент шохой” ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Л.Мягмарсүрэн, Д.Сайнбуян, МҮЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр Цагааннуур сумын ҮЭ-ийн холбооны дарга Э.Саранчимэг, Сүхбаатар сумын Улсбн тэргүүний 2-р цэцэрлэгийн ҮЭ-ийн хороонын дарга Д.Хишигсүрэн нарын хүмүүс шагнагдлаа. Мөн МҮЭХ-ны 100 жилийн ойн медалиар 16 хүнийг шагнаж урамшууллаа.
Аймгийн Засаг дарга Ш.Оргил хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг ҮЭХ, Ажил олгогч эздийн холбоотой харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулан ажиллаж байгаа юм. Энэхүү хэлэлцээрийн утга нь иргэд хөдөлмөрчдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах, эдийн засгийн хүндрэлтэй үед ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгоход оршиж байгаа билээ.

Ч.Отгонцэцэг