Булган аймаг төсвийн орлогоо давуулан биелүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр аймгийн төсвийн нийт орлого 20.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 тэрбум буюу 9.1 хувиар өсч, тавьсан зорилтоо биелүүллээ.
-Орлогын төлөвлөгөөг оны эхнээс жигд ханган биелүүлэх, татварын өрийг бүрэн хураан барагдуулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулсны дүнд төсвийн орлогыг давуулж биелүүлэх боломжтой боллоо. Энэ онд 108 аж ахуйн нэгж, 225 иргэн шинээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн гэж аймгийн татварын хэлтсийн дарга Д.Батцогт ярилаа.
Тус аймгийн төсвийн нийт зардлын гүйцэтгэл 94.9 хувь буюу 54.8 тэрбум төгрөг болж, зардлын 37.2 хувийг орон нутгийн орлогоор бүрдүүлж ажилласан байна.
Төсвийн тэнцвэрт байдлыг хадгалж, санхүүжүүлэх үйл ажиллагааг хэвийн явуулах, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, өр, авлага шинээр үүсгэхгүй байхад анхаарч аймгийн төсөвт хоёр удаа тодотгол хийж, төсвийн байгууллагад үүссэн 827.4 сая төгрөгийн урсгал өрийг шийдвэрлэж ажиллажээ.

М.Батжаргал