“Ой тогтоолт”-ын сургагч багш бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-11 22:28:09
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Оюунлаг Булган” хөтөблөр хэрэгжүүлж энэ онд орон нутгийн төсвөөс 32,0 сая төгрөг зарцуулаад байна.
Уг хөтөлбөрийн дэд хэсэг “Оюуны спорт-ой тогтоолт”-ыг хөгжүүлэхээр аймгийн боловсрол, соёл урлагийн газар сургагч багш нарыг чадваржуулах сургалтыг Улаанбаатар хот дахь “Нээлттэй тархи” сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад аймгийн 19 сургуулийн 35 багш хамрагдсан бөгөөд сургагч багшаар бэлтгэгдсэн хүмүүстэй Боловсрол, соёл урлагийн газрын дарга Б.Эрдэнэбаатар ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
“Ой тогтоолт”-ын сургалтыг сургууль бүр долоо хоногт хоёр удаа хичээллүүлж байгаа юм байна.
М.Батжаргал
相关新闻