Ирэх онд 360 сая төгрөгөөр 20 худаг гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-11 22:25:11
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас ирэх онд 360 сая төгрөгөөр 20 худаг гаргахаар төлөвлөөд байна.
-Бэлчээрийн усан хангамжийг сайжруулахаар жил бүр олон тооны уст цэг бий болгож байна. Харин төв суурин газрын усан хангамжийг анхаарах, ялангуяа урд бүсийн сумын хүн амын ундны усны хэрэгцээг хангахад анхаарах шаардлагатай гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ санал гаргасан юм.
Аймгийн хэмжээгээр инженерийн хийцтэй болон энгийн уурхайн 761 худаг ашиглахад бэлэн байгаа аж. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10, малчдын санаачилгаар 12, нийтдээ 29 худаг шинээр гаргаснаар 40 гаруй мянган га бэлчээрийг усжуулж, 120 өрхийн 110 гаруй мянган толгой малыг усаар хангах боломжтой болжээ.
М.Батжаргал
相关新闻