“Бид Булганы ирээдүй” залуу багш нарын зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-10 18:12:18
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Залуу багш нарын сургалт, зөвлөлгөөнийг "Бид Булганы ирээдүй" уриан дор явуулж, 19 сургууль, 22 цэцэрлэгийн 32 хүртэл насны 1-5 жил ажиллаж байгаа 140 шахам залуу багш оролцлоо.
Монгол Улсын гавьяат багш Ш.Шийтэр, Д.Ганчимэг, ахмад багш, доктор Д.Дарьсүрэн, магистр Г.Наранцэцэг болон Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, нэгдүгээр сургуулийн багш нар удирдан явуулж хичээлийн судалгаа болон хичээлийг хэрхэн хөтлөн явуулах, сургалтын аргуудыг танилцуулж онол, дадлагыг хослуулсан сургалт хийсэн байна.
Булган сумын спортын дунд сургуулийн математикийн багш Л.Лхагвасүрэн "Залуу багш нарын өнөөгийн байдал" судалгааны дүнг танилцуулж, мэдээлэл хийхдээ:
-Аймгийн хэмжээний нийт багш нарын 40 гаруй хувь 30 хүртэлх насныхан байгаа учраас боловсролын үйлчилгээний чанар биднээс шалгаалж байна. Тиймээс мэргэжлийн мэдлэг, хичээл зохион байгуулах ур чадвараа ахиулахад багш бүр хичээх, ахмадаасаа суралцах, багш нарыг ажлын байранд хөгжих боломжийг хангах, заах аргын нэгдлээрээ хамтран ажиллах нь чухал байна гэж үзлээ.
Сургалт зөвлөлгөөний үеэр аймгийн залуу багш нарыг холбоог шинэчлэн байгуулж тэргүүнээр нь Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Б.Солонгомаа сонгогдлоо.
М.Батжаргал
相关新闻