Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж, 30 гаруй шатарчин оролцож, оюун ухаанаа сорилоо.
Эрэгтэйчүүдээс Булган сумын С.Наранбаатар түрүүлж, Дашинчилэн сумын Л.Ганбаатар удаахь байр, эмэгтэйчүүдээс Булган сумын Н.Мөнхтуяа тэргүүлж, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны ой угтаж уламжлал болон УИХ-ын даргын ивээл дор болдог шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. Эрэгтэй шатарчдаас Сайхан сумын Э.Банзрагч гуравдугаар байр, эмэгтэй шатарчдаас Сэлэнгэ сумын Б.Соёл-Эрдэнэ, Баяннуур сумын Д.Жаргал нар хоёр, гуравдугаар байр эзэлсэн байна.

М.Батжаргал