Ирэх оноос Хойд Солонгосын иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНАСАУ-ын иргэдэд ирэх оны нэгдүгээр сараас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй болсон тухай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.
Мөн үеэс эхлэн одоо хөдөлмөр эрхэлж буй БНАСАУ-ын иргэдийн гэрээ, зөвшөөрлийг сунгахгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг Хойд Солонгосын иргэдтэй дахин гэрээ байгуулахгүй байхыг анхааруулав. Мөн гэрээгээр ажиллаж буй иргэдэд олгох цалин хөлс болон бусад төлбөр тооцоог 2018 оноос өмнө бүрэн дуусгахыг анхаарууллаа.

Ч.Ариунболд