“Хяналт шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний үеэр 14 сая төгрөгийн торгууль тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-03 21:08:01
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа орон байрны хулгай, малын хулгай, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс ургьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор “Хяналт Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж 14,6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хянал, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид хагас сарын хугацаанд 24 цагаар зургаан постод 3166 тээврийн хэрэгсэл шалгаж, 482 зөрчил илрүүлэн 568 иргэнийг торгосон байна.
Нийслэл болон Орхон аймаг руу чиглэсэн гол зам Баяннуур сумын төвийн пост болон Бугат сумын Зост, Зоон даваа, Хангал сумын Хуурай хөтөл, Орхон сумын Говилын эх, Орхон сумын Халиун багийн Бүрэн бүстэд түр эргүүлийн пост гаргаж ажиллууллаа. Урьд жилүүдтэй харьцуулахад иргэд мал, махны түүхий эд гарал үүслийн бичиг, мод, модон бүтээгдэхүүний гоожин, гарал үүслийн бичгээ авч явж хэвшсэн байна гэж аймгийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг ярисан юм.
Мөн “Хяналт Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний үеэр улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан удаа дараа малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн Э-г Орхон сумын Халиун багийн Бүрэн бүстийн постонд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч илрүүлэн баривчилжээ.
М.Батжаргал
相关新闻