Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-03 21:06:02
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг тэмдэглэж, баяр хурал хийлээ.
- Аймаг орон нутгийн онцлог, Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан аймаг, сумын эдийн засаг нийгмийн хөгжүүлэх бодлого шийдвэрийг тухай үе бүрт нь гаргахад анхаарч ажиллалаа.
2000 онд “Аймгийн 2030 хүртэлх хөгжлийн хөтөлбөр”, 2010 онд “Аймгийн хөгжлийн цогц бодлого” \2020 он хүртэлх\ зэргийг батлан гаргаснаар аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилтэй холбогдолтой бодлого, хөтөлбөр боловсруулах үндэс, тэдгээрийг хооронд нь уялдуулах суурь нь болж өгч байна. Эдгээр баримт бичгүүдэд тулгуурлан аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой асуудлаар бодлого хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд нэг бүрэн эрхийн хугацаанд ойролцоогоор 20 гаруй баримт бичгийг батлан гаргаж хэрэгжилтийг тооцон, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор хуралд мөрдөгдөж буй журмуудыг шинэчлэх, өмнө давхцаж гарсан шийдвэрүүдийг нягтлах ажил хийж “Хурлын хуралдааны дэг”, “Хурлын төлөөлөгчийн ажиллах журам”, “Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн тойрогт ажиллах зардлыг зарцуулах журам” зэргийг шинэчилсэн буюу шинээр боловсруулж гаргалаа гэж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Батчулуун хийсэн мэдээлэлдээ онцлон дурдлаа.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын ойгоор Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал “Нутгийн өөрийн удирдлагын шилдэг ажилтан”-аар аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, “Соёмбо” тэмдэгээр Булган сумын ахмад настан С.Саран, Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Энхбат, Д.Батсайхан, Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга асан Л.Энхтуяа нар шагнууллаа.
Мөн аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар нутгийн удирдлагын байгууллагад сонгогдон ажиллаж байсан зарим хүмүүсийг шагнасныг баярын хурал дээр гардууллаа.
М.Батжаргал

相关新闻