Өвөрмонголын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Өвөрмонголын өөртөө засах орны олон улсын Монгол эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, тан барилаа.
Эмч нар мэдрэл, дотор, нүд, хавдар, хүүхэд, бариа засал зэрэг 10 чиглэлээр 480 иргэнд үзлэг оношилгоо эмчилгээ хийсэн байна.
Мөн Олон улсын Монгол эмнэлгийн эмч нар аймгийн удирдлагатай уулзаж санал бодлоо солилцлоо. Өмнөд хөршийн эмч нар үүний өмнө Дархан-Уул аймагт ажилласан бөгөөд тус аймгийн Засаг даргатай уулзаж, Дархан хотын уламжлалт эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн эмч сувилагчдыг чадавхжуулах сургалт хийхээр харилцан тохиролцсон байна.

М.Батжаргал