“Шилдэг хэсгийн төлөөлөгч”-өөр Могод сумын Ц.Анхбаяр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээнд Могод сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр түрүүллээ.
Тэмцээнд сумын 12 хэсгийн төлөөлөгч хууль эрх зүй, компьютерийн мэдлэг, гадаад хэл, эссэ бичлэг, хэргийн газрын үзлэг хийх, галт зэвсгийн задаргаа, буудлага, автомашин жолоодох, бие бялдарын сорил гэсэн төрлүүдээр өрсөлдсөн байна. Баян-Агт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Мөнх-Амгалан, Сэлэнгэ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Отгонбаяр нар удаахь байранд шалгарчээ.
Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөдөө орон нутагт ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийг чадваржуулах, мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэн, шийдвэрлэх арга тактикийг сайжруулах, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах ажиллах орчин нөхцлийг сайжруулах үүднээс “Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдааныг улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулахаар ХЗДХЯ-наас шийдвэрлэсэн юм.

М.Батжаргал