Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Манай улсын Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, Оросын Холбооны Улсын Хиагтын хэсгийн Хилийн Бүрэн Эрхт уулзалтыг Булган аймгийн Тэшиг сумын нутаг Ангалагийн гүвээ гэдэг газар зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсын талаас Булган, Хөвсгөл, Сэлэнгийн хэсгийн Хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгч, хурандаа Ж.Жамсрандорж, Б.Батбаяр, Х.Дамдинсүрэн, ОХУ-ын талаас Хиагтын хэсгийн Хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгч, хурандаа Кудимов Андрей Юрьевич болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтаар Монгол-Оросын улсын хилийн дэглэмийн тухай гэрээний хэрэгжилт, хамтын ажиллагааг дүгнэсэн байна. Мөн хилийн цагийн байдлын талаарх мэдээллийг шуурхай солилцож, шаардлагатай тохиолдолд хамтарсан хилийн эрлийг цаг алдалгүй зохион байгуулах, гарсан хилийн зөрчлийг эцэслэн шийдвэрлэж байхаар боллоо.
Монгол-Оросын хилчдийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор урлаг, спортын хамтарсан арга хэмжээг 2018 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулах талаар харилцан тохиролцлоо гэж Тэшиг сум дахь Хилийн цэргийн ангийн офицер, хошууч Б.Оюун-Эрдэнэ ярилаа.
Манай улсын ОХУ-тай хиллэдэг хилийн энэ хэсгийн орчмын газар нутаг уулархаг, ой тайгын бүс бөгөөд хоёр улсын иргэд байгалийн баялаг ашиглах, самар түүх, загас барих, ан хийх зорилгоор хил болон хил орчмын дэглэм зөрчих нь их байдаг аж.

М.Батжаргал