Баруун-Урт сумыг хаягжуулах ажил явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ-аас нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хорооллыг хаягжуулах ажлыг хийж байна. Одоогоор энэ ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Хаягжуулалтын ажилд нийт 12 сая орчим төгрөг зарцуулсан гэх мэдээллийг Баруун-Урт сумын ЗДТГ-ын Барилга дэд бүтэц газар зохион байгуулалтын мэргэжилтэн З.Мөнхбаяр өглөө.
Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн тэмдэглэгээнд тавигдах ерөнхий стандартын дагуу энэ онд Баруун-Урт сумын 120 гаруй байшин орон сууц, 35 орц, нэг, тав, есдүгээр багийн гэр хорооллыг нэгдсэн хаягтай болгожээ. Тус сум нь хөдөөгийн нэг, төвийн найман багтай. Үлдсэн таван багийг ирэх онд бүрэн хаягжуулж дуусгахаар төлөвлөсөн байна.
Харин нийтийн эзэмшлийн орон сууц болон бусад хорооллуудыг энэ ондоо багтаан бүрэн хаягжуулж дуусгах аж.

Т.Одончимэг