Булган аймагт иргэдийн боловсролын түвшин улсын дунджаас доогуур байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн 15, түүнээс дээш насны хүн амын 97,6 хувь бичиг үсэг мэдэж байгаа нь улсынхтай зэрэгцүүлэхэд 0,7 доогуур байна гэж албаны ёсны статистикийн мэдээлэлд дурджээ. Тухайлбал 2010 онд болсон хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр тус аймгийн зургаагаас дээш насны хүн амд 7014 иргэн боловсролгүй, түүнээс бичиг үсэг мэддэг 5556, бичиг үсэг мэддэггүй 1458 иргэн байжээ.
Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын насан туршийн боловсрол төвийнхөнөөс бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн талаар тодруулахад:
- Манай аймагт сүүлийн жилүүдэд насанд хүрсэн бичиг үсэг мэддэггүй хүн байхгүй гэсэн мэдээлэлтэй байдаг. Манай төвөөс иргэдийн боловсролын нарийвчилсан судалгаа авах гэж байна гэлээ.
- Аймгийн хэмжээгээр дүйцсэн хөтөлбөрөөр 274 хүн суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа. Огт бичиг үсэг мэдэхгүй хүн бараг байхгүй. Баяннуур сум гэхэд боловсрол эзэмших насны бүх иргэн бичиг үсэгт тайлагдсан. Тэнд дүйцсэн хөтөлбөрийн сургалт хийдэггүй гэж тус төвийн багш П.Мөнгөнцэцэг ярилаа.
Манай аймагт 1992-2000 оны үед сургууль завсардалт гарсан, баруун аймгаас шилжин ирэгсдийн дотор бичиг үсгийн боловсролгүй хүн ирсэн байх магадлалтай зэргээс бичиг үсэг мэддэггүй иргэн байж магадгүй, нарийвчилсан судалгаа байдаггүй нь багийн Засаг дарга нарын хариуцлагатай холбоотой гэж боловсролын салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Тус аймгаас цэргийн албанд бичиг үсэг үл мэдэгч иргэн мордсон тухай мэдээлэл байгаа нь насанд хүрсэн иргэдийн дунд бичиг үсэг үл мэдэх явдал байгааг илтгэж байна.

М.Батжаргал