Аймгийн арслан Д.Бат-Очирын нэрэмжит барилдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр суманд аймгийн арслан Д.Бат-очир агсны “Аймгийн арслан цол хүртсэний 50 жилийн ойн хүндэтгэлийн барилдаан” болж тус аймгийн Орхон сумын харъяат Хилийн цэргийн 208 дугаар анги, “Кардиш” компани, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, мөн сумын харъяат “Лимитед моторс” компани, “Жудаг” групп, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн начин Э.Сумъяабат үзүүрлэсэн байна.
Д.Бат-Очир арслан 1967 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бөгөөд төрийнхөө их баяр наадамд хоёр удаа дөрөв давж, сумын баяр наадамд 15 удаа түрүүлсэн бөх юм. Мөн бүх ард түмний спартакиадаар чөлөөт бөхийн -87 кг жинд барилдаж аваргын алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан тамирчин аж.
Түүний хүү сумын заан Төмөрхуяг математикийн багш, үндэсний бөхийн дасгалжуулагч байсан юм. Бат-Очир арслангийн ач хүү, сумын начин Т.Ганбаяр холимог тулаанаар хичээллэдэг бөгөөд 2014, 2016 оны улсын аварга монголын хүнд жингийн шилдэг тамирчдын нэг юм.
Нэрэмжит барилдааны үеэр Бат-Очир арслангийн үр хүүхдүүд Хишиг-Өндөр сумын үндэсний бөхийн холбоонд 500 мянга, “Бялзуухай” цэцэрлэгт 1,5 сая төгрөг хандивлаж, хүүхдийн тоглоом бэлэглэв.

М.Батжаргал