“Төрийн жинхэнэ албан хаагчдын өдөр”-ийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-27 12:55:23
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Төрийн жинхэнэ албан хаагчдын өдөр”-ийг хоёр жилдээ тэмдэглэж, төрийн албан хаагчдын гурван үеийн уулзалт хийж, энэ өдрийг угтсан “Хөгжлийн хөтөч” аяны хүрээнд хийсэн ажлын тайлантай танилцаж, шилдэг хүмүүсийг шагналаа.
Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Хандсүрэн, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Бадамсүрэн, И.Бадамханд, аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдэгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Алтаншагай нарыг шагнаглаа.
Төрийн албан хаагчийн гурван үеийн уулзалтад оролцсон аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Г.Бадамсүрэн, Төрийн албанд 38 жил ажиллаж, сумын Засаг даргын албан тушаалыг 15 жил хашиж байсан. Төрийн албан хаагч бүр иргэддээ эерэг хандлага үзүүлж, хүнтэй тогтмол мэндэлдэг, байнга суралцагч байх, эх хэлний мэдлэгээ тогтмол дээшлүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөлөө.
Аймгийн Засаг даргын Тамгын газар “Төрийн жинхэнэ албан хаагчийн өдөр”-ийг угтсан “Хөгжлийн хөтөч” нэг сарын аяны хугацаанд нүүдлийн Тамгын газар хөдөө суманд ажиллуулж, төрийн албан хаагчдын дунд сургалт хийж, “Хөгжилд миний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж, оюуны болон спортын тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээнд амжилттай оролцсон төрийн албан хаагчдын шагналыг төрийн албан хаагчдын өдөр гардууллаа.
М.Батжаргал
相关新闻