Урлагийнхны нэгдсэн тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-23 19:17:12
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80, аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 60, Хөгжимт жүжгийн театр байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан "Бид театрынхан" үе үеийн уран бүтээлчдийн уулзалт тоглолт ирэх долоо хоногт болох гэж байна.
Тус театрын тайзнаас урлагийн алдарт хүрсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Б.Баасанжав, С.Очирбат, Ц.Үенч, ерөөлч магтаалч Ц.Дашжамц, хөгжимчин Г.Балданцэрэн, дуучин Д.Туяа, З.Ариунбаясгалан нарын уран бүтээлчид оролцох юм байна.
Мөн 1980-аад оны үеийн залуучуудын үзэх, аялгуунд нь бүжиглэх дуртай байсан “Сансар” хамтлагийн тоглолт болох аж.
Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид саяхан өвөл цагийн үзвэрийн нээлтээ хийж,  "Эх орны аялгуу" хүндэтгэлийн концерт, "Миний чин зоригт найз" хүүхдийн жүжиг, "Гэрэлтэхийн тулд шатдаг", “Дээд хэмжээ” зэрэг драмын жүжиг үзэгчиддээ сонирхуулаад байгаа юм.
М.Батжаргал
相关新闻