Багш сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад болон Дундговь аймгийн Сайнцагаан сумын хамтын ажиллагааны хүрээнд багш сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөр нь аймаг сумдын засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу хэрэгжиж байгаа юм. Багш сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд энэ удаад багш сурагч нийлээд 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоо хоногийн хугацаанд солилцож сурч байна.
Энэхүү солилцооны хөтөлбөрт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний 1, 3, Улсын тэргүүний Эрдмийн гэгээ сургууль, Оюуны мэлмий дөрөвдүгээр сургууль, тавдугаар бүрэн дунд сургуулиуд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай, Говийн Ирээдүй цогцолбор сургуулиуд, Хүмүүнлэг сургууль, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, Мандал сургуулиад хамтран "Багш сурагч солилцоо" арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээ нь 11 сарын 19-25-ны өдрийг дуустал үргэлжилж харилцан туршлага судлах юм.

Д.Мишигсүрэн