Цэц булаалдах чадварыг богино хугацаанд эзэмшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургууль сурагчдын сэтгэн бодох чадвар, оюуны спортын нэг мэтгэлцээнийг хөгжүүлэн цэц булаалдах тэмцээнийг тогтмол зохион байгуулж байна. Тус сургуулийн мэтгэлцээний клубт энэ хичээлийн жилд 70 шахам сурагч хичээллэж, мэтгэлцээний шийдлийн тоглолтоо хийж эхэлжээ.
- “Оюунлаг Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сурагчдын дунд оюуны спортыг хөгжүүлэхээр мэтгэлцээн, ой тогтоолтын тэмцээн тогтмол хийдэг. “Миний үнэт зүйл” илтгэлийн тэмцээнийг 7-12 ангийн сурагчдын дунд зохион байгуулсан нь хүүхэд хүүхэддээ нөлөөлөх, урмыг сэргээх, үлгэр дууриал болоход чиглэсэн үйл ажиллагаа болсон. Мэтгэлцээний сургалтад сурагч, багш нарыг оролцуулж байгаа нь ч үр дүнгээ өгч байгаа. Манай сургуулийн багш Х.Мэндбаяр мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлсэн гэж тус сургуулийн захирал Ж.Бямбасүрэн ярисан юм.
Өнгөрсөн хавар болсон улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд тус сургуулийн багш Х.Мэндбаярын удирдсан “Андгай” баг тавдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна. Тус сургууль жилийн өмнө ахлах ангийн 46 сурагчийг оролцуулан 13 баг байгуулан долоо хоног бүр нэг шийдлээр цэц булаалдах тоглолт зохион байгуулж хэвшсэн нь мэтгэлцээний төрлөөр аймагт төдийгүй улсад амжилт гаргах болжээ.

М.Батжаргал