Томоохон аж ахуйн нэгжүүд нээлттэй ажлын байраа танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-21 11:21:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ), Монголын Залуучуудын холбоо (МЗХ)-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж хамтран энэ сарын 23-нд “Хөдөлмөр Нэмье” хөдөлмөрийн яармаг зохион байгуулах болжээ.

Хөдөлмөрийн яармагт “Номин Холдинг”, “Вагнер Ази”, “Таван Богд”, “Y & R  Mongolia”, “Corprate Hotel”, “Blue Sky” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд оролцож, нээлттэй ажлын байраа танилцуулах юм. Мөн НХЭГ, Дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд оюутан залуусыг байнгын болон түр ажлын байранд зуучлах аж.
Арга хэмжээ энэ сарын 23-ны 12.00 цагт МЗХ-ны Залуус танхимд болно.

Ч.Ариунболд
相关新闻