Арван булаг шандны эхийг хамгааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-21 09:28:48
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар энэ жил 10 булаг шандны эхийг хамгаалах арга хэмжээ авчээ. 
“Өвөлжөөн булаг”, “Хурмастын хүлэг” ХХК-иуд Баян-Агт, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Орхон, Хутаг-Өндөр суманд булаг шандны эхийг хамгаалах ажлыг гүйцэтгэжээ. Энэ ажилд байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 35,3 сая төгрөг зарцуулсан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сэлэнгэ, Хануй, Туул, Орхон голын сав газрын захиргаадтай хамтран усны тооллого явуулахад татарсан болон усгүй болсон дөрвөн гол горхи, 82 булаг шанд, хоёр рашаан, есөн нуур бүртгэгджээ.
М.Батжаргал
相关新闻