Агаарын бохирдлын оргил үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас автозамын хажуугаар гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явахыг зөвлөлөө.
Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаарх зөвлөмжийг тус газраас гаргасан байна.
Уг зөвлөмжид, автозамаар гарахдаа хүүхдээ тэвэрч явах, амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших, агаарын бохирдол багатай цагаар гэртээ агаар оруулах, шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг тусгалаа.
Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1.5 метрээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын оргил үед болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхийхийг онцгойлон анхааруулжээ.

Б.Заяа