Булган аймагт 300 га талбайд ойжуулалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар 300 га талбайд ойжуулалт хийж, тарилтын болон ургалтын үеийн хяналтыг тавилаа гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Байгаль хамгаалах сангийн 208.5 сая төгрөгийн хөрөнгөөр гурван аж ахуйн нэгж ойжуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна. “БУЦС” нөхөрлөл Хишиг-Өндөр сумын Нарийны ам, “Хөвөнтөн ой” ХХК Сэлэнгэ сумын Баруун голын эх, “Ойн таксаци” ХХК Хутаг-Өндөр сумын Тахилт, Шар хавтгай гэдэг газар тус бүр 100 га талбайд ойжуулалт хийсэн аж.
Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар энэ жилийн хийсэн ойжуулалт, цөлжилтөөс урьчилан сэргийлэх ногоон хэрмийн туслах зурвас ажлын гүйцэтгэлийг газар дээр нь тооллого явуулж, амьдралтыг 40-75,7 хувьтай хүлээн авсан байна.

М.Батжаргал