Өвлийн хүлэмж ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өвлийн хүлэмж ашиглалтад орлоо. НҮБ-ын “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжлийн төсөл”-ийн 25.7 сая төгрөгийн санхүүжилтээр баригдсан хүлэмжийн барилгын ажлыг “Ри чи ойл” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгчээ.
-Нийтдээ 60 хавтгай дөрвөлжин метр талбайтай хүлэмжийг эмэгтэйчүүдийн бүлэгт түрээслэн ажиллуулахаар төлөвлөөд байна. Төслөөс тавьж байгаа шаардлага нь эмэгтэйчүүд болон малчдын бүлэгт хөдөлмөр эрхлэх боломж олгоход чиглэж байгаа юм. Хэд хэдэн хүмүүс хүлэмжийг ашиглахаар санал ирүүлээд байна гэж сумын Засаг дарга П.Итгэлбаяр хэллээ.
Тус суманд 200 гаруй өрх төмс, хүнсний ногоо тариалдаг бөгөөд өвлийн хүлэмж ашиглалтад орсноор жимс жимсгэнэ, нарийн ногооны аж ахуйг жилийн турш эрхлэх боломжтой болж байгаа юм байна. Сумын газар тариалан эрхэлдэг иргэд жилд дунджаар 1000 гаруй тонн төмс, 200 шахам тонн хүнсний ногоо хураан авч зоорилсон, жилийн турш борлуулдаг аж.

М.Батжаргал