Х.Амгаланбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр дахин сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МҮЭ-ийн холбооны ээлжит XXII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Амгаланбаатар, Б.Мягмар, Б.Гэрэлмаа нар өрсөлдөж гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан юм. Нэр дэвшигч Ч.Гэрэлмаа нэрээ татаж, нийт 281 төлөөлөгчийн 64.1 хувийн саналаар Х.Амгаланбаатарыг МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр улираан сонгов.
Мөн үеэр МҮЭХ-ны Хяналтын хорооны гишүүдийг шинээр сонгох сонгууль боллоо. Хяналтын хорооны гишүүнээр Үйлдвэрчний Эвлэлийн гишүүн байгууллагуудаас 14 хүний нэрийг дэвшүүлжээ. Үүнээс нууц санал хураалтаар есөн хүнийг Хяналтын хорооны гишүүнээр сонгосон байна. Хяналтын хорооны даргаар Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ахлах зохион байгуулагч М.Ганхүрэлийг сонгожээ. Их хурлаар МҮЭХ-ноос өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлох юм.
Дашрамд дурдахад мөн үеэр МҮЭ-ийн холбооны ахмад гишүүн, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн З.Гончигжав “Мөнхийн сан” байгуулсан тухайгаа танилцуулсан ба “Мөнхийн сан” нэрээр банкинд 100 сая төгрөг байршуулсан бөгөөд жилийн хүү болох 20 сая төгрөгөөр Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагад идэвх санаачилгатай ажилласан хүмүүсийг урамшуулах юм.

Б.Заяа