Өчигдөр шөнөөс орсон цасыг цэвэрлэхээр 360 хүн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнгөрсөн шөнөөс орсон цасыг арилгах, хальтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор 37 машин техник, 360 хүн ажиллаж байгаа талаар Хот тохижилтын газраас мэдээлэв.
Одоогийн байдлаар давс бодис цацах зориулалтын 11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт, Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацжээ. Мөн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд 3 машин, явган хүний замын цэвэрлэгээнд бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа юм.
Ч.Ариунболд