“Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөрт 30 оюутан шалгарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компаниас зарласан 2017-2018 оны Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 30 оюутан шалгарч батламжаа гардсан байна.
Оюу толгой ХХК нь 2010 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамтай боловсрол, мэргэжлийн сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд 2010-2017 оны хооронд нийт 260 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар тусгасан аж. Үүнээс 30 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байна.
Оюутнуудад зориулсан дээрх хөтөлбөрөөс гадна 2013 оноос эхлэн ахлах сургуулийн сурагчид болон “Оюу толгой” компанийн тэтгэлэг авсан залуусыг хөгжүүлэх зорилгоор "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн одоогийн байдлаар нийт 734 оюутан, сурагчдыг хамруулаад байна хэмээн Оюутолгой компаниас мэдээллээ. Шинэ төгсөгч хөтөлбөр нь 2011 оноос хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү хөтөлбөрт нийт 113 залуу инженер, мэргэжилтнүүд хамрагдсан байна.

Б.Заяа