Хүүхдийн найрал дууны шилдгүүд уран бүтээлээ толилуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын ивээл дор ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д. Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал шилдэг хамтлаг шалгаруулах XXV удаагийн уралдаант наадам”-ын шилдгүүдийн тоглол өнөөдөр СТӨ-ний тайзнаа болов.
Хүүхдийн найрал шилдэг хамтлаг шалгаруулах XXV удаагийн уралдаант наадам”-д нийслэлийн 80 гаруй сургуулийн 8000 гаруй сурагчид өрсөлдсөнөөс шилдгээр шалгарсан 15 сургуулийн 1400 гаруй хүүхэд өнөөдрийн тоглолтод оролцлоо. Мөн Монголын Хүүхдийн Ордоны найрал дууны хамтлаг, “Улаан бүч” найрал дууны хамтлаг, Баянзүрх дүүргийн Жанжин клубын бүжгийн хамтлаг зэрэг авьяаслаг бяцхан уран бүтээлчид оролцсон юм.
1993 оноос эхлэн зохион байгуулсан “Хүүхдийн найрал дууны уралдаан” өдгөө 25 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж, жилээс жилд хүүхдийн найрал дууны хамтлагуудын чадвар, багш нарын найрал дуу удирдах, найралуулах чансаа нэмэгдэж байгааг Хотын дарга тоглолтын нээлтийн үеэр дурьдлаа.
Тэрбээр, “Д.Лувсаншарав гуай хүүхэд багачуудад зориулсан олон арван уран бүтээл туурвисан. Үүнээс “Маамуу нааш ир” дууг үе үеийн хүүхэд багачууд дуулж, хүмүүжиж байгаатай маргах хүн үгүй биз ээ. Жил бүр нийслэлийн ойд зориулан хүүхэд багачууд маань өөрсдийн дуу хоолойгоороо, уран бүтээлээрээ бэлэг барьж байдагт хувиасаа болон иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Монгол хүүхдүүдийн дуу хоолой дэлхийн тайзнаа эгшиглэн цуурайтах цаг ойрхон байгаад итгэлтэй байна” гэлээ.

Ч.Ариунболд