Номт баг хариуцлагатай эргүүл ажиллуулж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо" аялах дэвтрийн хүрээнд Зуунмод сумын Номт баг өнөөдрөөс хариуцлагатай эргүүлийг явуулж эхэллээ.
Аялах дэвтрийн хүрээнд Номт багаас 14 ажил төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид өдрийн 10 мянган төгрөгийн урамшуулалтайгаар тус багийн таван иргэнийг эргүүл, жижүүрээр ажиллуулахаар болжээ.
Мөн таксины жолооч, байгаль орчны байцаагч нарт зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгч, хөршийн холбоодыг байгуулахаар болжээ.
Зуунмод суманд үргэлжилж буй долоо хоногийн аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Номт баг хамтран зохион байгуулж байна.
"Манай багт гэмт хэргийн гаралт өнгөрсөн оныхоос буурсан ч Зуунмод сумын төв хэсэгт оршдог гэдгээрээ онцлог. Зуунмод сумын нийт худалдаа үйлчилгээний газар, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын 90 гаруй хувь манай багт байрладаг. Үүнтэй холбоотой бусад багуудаас гэмт хэргийн гаралт илүү байдаг. Гарч байгаа гэмт хэргийн байдалтай нэг хэсгийн байцаагч, гурван хэсгийн ахлагч зэрэг нийт долоон хүн л тэмцдэг" гэж Номт багийн Засаг дарга Б.Жигмэддорж хэллээ.

Т.Төмөр