Отгонтэнгэр ууланд осолдсон аялагчдыг нийслэлд авч ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-10-24 23:07:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр ууланд осолдсон аялагчдыг өнөөдөр орой 21.00 цагийн орчимд Улаанбаатарт нисдэг тэргээр авч ирлээ. 
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд энэ сарын 21-нд авиралт хийсэн 27 аялагчийн 17 нь сураггүй болж,  10 нь эсэн мэнд бууж ирсэн. Аврагчид гурван хоног эрэн хайх,  аврах ажиллагаа явуулан 14 иргэний цогцсыг олсон. Гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амьд үлдсэн 10 болон нас барсан 14 иргэнийг өнөөдөр нийслэлд авч ирлээ. 
Осолдсон иргэдийг ЗХЖШ-ын харьяа Зэвсэгт хүчний 303 дугаар ангид буулгасан бөгөөд Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хүргээд байна. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхнийг дуудаж,  цогцос таниулах ажиллагаа одоо зохион байгуулж байна. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻