Авран, хайх ажиллагаанд ажиллах багууд нэмэгдсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Отгонтэнгэр ууланд осолдсон гэх уулчдыг эрж хайх ажиллагаатай холбоотой Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж хоёр штабыг нэмж байгууллаа. Эхний штаб нь газар дээр нь буюу Отгон сумын төв дээр байрлаж үйл ажиллагааг явуулах бөгөөд хоёр дахь штаб Улиастайд байгуулагдаж мэдээлэл дамжуулахаар боллоо.
Газар дээр нь ажиллах штабын зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Пунцаг ахлан Улиастайгаас Отгон сумруу хөдөллөө.

Мөн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ЭМГ-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас таван хүний бүрэлдэхүүнтэй, эрэн хайх аврах үйл ажиллагааг явуулж буй алба хаагчдын байрлах байр, хоол хүнсний нөөцийг бэлтгэж хүргүүлэхээр 36 хүний бүрэлдэхүүнтэй баг ч гарчээ.
Одоогийн байдлаар Улиастайгаас Отгон суманд шатахууны нөөцийг нэмж байршуулахаар НИК шатахуун түгээх станцтай хамтран ажиллаж байна. Эрэн хайх ажиллагааг явуулж байгаа нисдэг тэрэгний шатахууны нөөцийг бүрдүүлэхээр аймгийн Донойн нисэх буудлаас долоон тоннын МАЗ-запрушкийг Отгон суманд хүргүүлээд байна.
Дашрамд Завхан аймгийн Онцгой байдлын газар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа гэж Улиастай дахь мэдээллийн штабаас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн