Завхан аймгийн Засаг дарга жилийн ажлын тайлангаа тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хөдөөгийн 23 суманд 2017 оны ажлын тайлангаа тавьж, “Ард иргэдээ сонсох аян”-ыг зохион байгууллаа. Тэрээр “Завханчуудын хөгжил дэвшил” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ 24 сумын 115 багийн ард иргэдийнхээ саналыг авч, иргэдээ сонсох зарчимд тулгуурлан боловсруулсан ажээ.
Энэ хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа ард түмэндээ тайлагнаж, тэдний санал, шүүмжийг сонслоо. Мөн 6000 гаруй иргэнээс эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны Үндсэн чиглэлд оруулах саналыг энэ үеэр авчээ. Аймгийн Засаг даргын ажлын тайлан, Ард иргэдээ сонсох аяны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын 20 гаруй албан хаагч багтан иргэдээ сонсож, тэдний асуултанд хариулт өгчээ. Ингээд тайлангийн үеэр иргэдэд дуулгасан онцлог мэдээллүүдийг танд хүргэе.

3000 орчим эмэгтэй зүү ороох оёдлыг сурчээ
Завхан аймаг иргэдийнхээ саналд тургуурлан “ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ”-т шилжих томоохон зорилт дэвшүүлж, өрх бүрийг үйлдвэрлэгч болгоход чиглэсэн олон ажлыг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлж буй тухай тайлангийн үеэр мэдээлэв.
Энэ хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймаг дахь салбартай хамтран жилийн турш, сум бүрийн Иргэний танхимаар дамжуулан Монголын уламжлалт зүү ороох болон шаглаа, зээгт наамал, задгай хатгамал, хонин холбоо, хэрээсэн хатгамал зэрэг 11 төрлийн уламжлалт хатгамлын төрлийг заах ажлыг дэмжиж ажиллажээ. Энд 24 сумын 3000 орчим эмэгтэй хамрагдсан байна. Өнөөдөр эдгээр эмэгтэйчүүд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй эмэгтэйчүүдийн бүтээлийг борлуулах нэгдсэн нэрийн дэлгүүрийг аймгийн төв Улиастай болон нийслэл Улаанбаатар хотод нээгээд буй ажээ. Завханы жижг дунд үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн урласан бүтээлээр өөрийн орон нутагтаа болон нийслэл Улаанбаатар хотод гурван удаа үзэсгэлэн худалдааг зохион байгуулж чамгүй худалдаа хийж эмэгтэйчүүд өөрсдийн орлогоо нэмэгдүүлж байгаа ажээ. Өнөөдөр эмэгтэйчүүд, өрх бүр энэ жишээний үйлдвэрлэгч болж өөрсдийн бүтээсэн урласан зүйлээ борлуулах нэгдсэн дэлгүүртэй болсноор өрх бүрийн эдийн засаг дээшилнэ гэдгийг ч аймгийн Засаг дарга энэ үеэр онцолж байв.
Багш нарын хичээл зүтгэлийг үнэлж буйгаа хэллээ
Завхан аймгийн Засаг дарга ирээдүй хойч үеийг бэлтгэж буй багш нарын хөдөлмөр зүтгэлийг даацтай үнэлж, урамшуулах хэд хэдэн шийдвэр гаргасан тухай мэдээллийг иргэд энэ үеэр сонслоо.
Өөрөөр хэлбэл элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэсэн шавь нь дээд оноо буюу 800 оноо авсан багшийг 800.000 төгрөгөөр, улсын олимпиадын аварга сурагч бэлтгэсэн багшийг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулж байх шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргажээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд аймгийн хэмжээнд таван хүүхэд 800 оноо авч, багш тус бүрийг нь 800.000 төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Мөн амьдралын хүндийг нуруундаа үүрч, хатуу бүхнийг сэтгэлийн тэнхээгээрээ сөрж яваа бүтэн өнчин хүүхдүүдэд дэм хайрлах, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх, сургуулиа төгсөөд сургалтын төлбөртөө санаа зовохгүй байлгах зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар “Бүтэн зүрх” хөдөлгөөнийг өрнүүлжээ. Завхан аймгийн хэмжээнд бүтэн өнчин 75 хүүхэд байдаг байна. Тэдгээр хүүхэд тус бүрт 500.000 төгрөгийн хадгаламж нээж өгснөө уулзалтын үеэр дуулгаж батламжийг нь гардуулан өгсөн байна. “Бүтэн зүрх” хөдөлгөөнд албан байгууллага, ард иргэд өөрсдийн санаачилгаар нэгдэх боломжтой ажээ.

Төр бол ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга “Төр бол ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага” төрийн албанд ажиллаж буй бүх хүн танд нээлттэй үйлчлэх үүрэгтэй гэдгийг онцоллоо.
Тиймээс аймгийн Засаг дарга төрийн байгууллагуудын ажлыг ард иргэдийн үнэлгээгээр дүгнэх шийдвэрийг гаргасан тухайгаа малчин иргэдэд дуулгав. Энэ ажлын хүрээнд Завханы 24 сумын төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдээр нь үнэлүүлэх ажлыг зохион байгуулжээ. Аймгийн Засаг даргын жилийн ажлын тайланг төрийн албан хаагчид өөрсдөө тайлагнаж иргэдийн асуусан асуулт, санал, гомдол бүрт хариулт өгч төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын ажлын тайлан гэдэг бол Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтуудыг анхан шатанд хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын тайлан юм. Тиймээс төрийн албан хаагчид иргэдээ урьж үйлчлэх ёстой. Энэ уулзалт бол төрийн албанд ажиллаж буй төрийн албан хаагчдын бүтэн жилийн ажлын тайлан боллоо хэмээн зарим сумын иргэд ам сайтай дүгнэсэн байна.

Б.Мягмарсүрэн