Үүлдэр сайтай хуц тараав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Баянцагаан суманд мал, үржлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд хоёр жил болж буй “Богдын торгон сүрэг” ТББ-ын өсгөж, үржүүлсэн 900 орчим хуцыг 9 суманд олгожээ.
Хүнс хөдөө аж ахуйн газраас өнгөрөгч 10 дугаар сард зохион байгуулсан уг ажлын хүрээнд 629 төлгөн хуц, 267 хурган хуцыг Архуст, Баянжаргалан, Баян, Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Баяндэлгэр, Өндөрширээт зэрэг есөн сумын малчдад олгосон байна. Ингэснээр зөвхөн Баянцагаан гэлтгүй түүнтэй ойролцоо талын сумд малынхаа үүлдэр, угсааг сайжруулах боломж бүрдэнэ.
Ш.Шүрэнцэцэг