Баяннуур сумын замын хяналтын постынхон малын хулгай илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-19 08:00:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын замын хяналтын пост дээр албан үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнууд малын хулгайн гэмт хэрэг илрүүлжээ.
А
рхангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн нутаг дэвсгэрээс тус багийн иргэн Ж.Жавхлантын гурван үхрийг Архангай аймгийн харъяат А, М, В нар нь бүлэглэн хулгайлж, тээвэрлэж явахад нь барьжээ. Баяннуур сумын замын хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн  дэд хурандаа Т.Норпил, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Х.Шинэтөр, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Болдбаатар нар малын хулгайн энэ гэмт хэргийг илрүүлсэн байна. 

М.Батжаргал

相关新闻