“Цэмцгэр Булган” уралдааныг дүгнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-18 18:57:25

Булган /МОНЦАМЭ/ Булган сумын Засаг даргын Тамгын газар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтаж “Цэмцгэр Булган” жилийн ажлын уралдааныг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд зарлаад байгаа юм. Энэ ажлын хүрээнд аймгийн төвийн зарим байгууллагууд тохижилт, соёлжилтын ажил хийж хотын өнгө төрхийг сайжруулж байна.

- “Цэмцгэр Булган” уралдаанд оролцохоор 42 аж ахуйн нэгж, байгууллага гадна тохижилтын ажил хийж, тайлан мэдээллээ ирүүлж байна. “All mart” худалдааны төв, “Дэвшилтэт” ХХК, “Номын титэм” ХХК, “Булган мээж” ХХК, Булган сумын 2-р цэцэрлэг зэрэг байгууллага орчноо үлгэр жишээ тохижуулаад байна гэж тус сумын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан М.Жавзмаа мэдээллээ.

“Цэмцгэр Булган” уралдааны нэг зорилго болох гэр хорооллын хашаа, гудамжийг цэгцлэх, жигдлэх ажил төдийлэн эхлээгүй байгаа аж. Энэ ажлыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулан одоогоор хашааны банз мод, будагны судалгаа гаргаж байна.

М.Батжаргал
相关新闻