Дорнод талын гэрэл зурагчид номын нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн гэрэл зурагчдын холбоо байгуулагдсаны 15 жилийн ой удахгүй тохионо. Ойгоо угтаж Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбооныхон өөрсдийн бүтээлийг эмхэтгэн “Дорнод талын гэрэл зурагчид” номыг саяхан хэвлүүлжээ.
Уг номонд тал нутагт гэрэл зургийн салбар үүсч хөгжсөн түүх, энэ түүхийг бичилцэж яваа гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын талаар болон холбооныхоо үйл ажиллагааг сурталчлан тодорхой тайлбартайгаар оруулжээ. Номын нээлт энэ сарын 11-нд Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын санд боллоо. Энэ үеэр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос сургалт зохион байгуулсан байна.
Б.Туяа