Япон Улсаас 45 сая иений өртөгтэй гал унтраах автомашины сэлбэг хандивлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Онцгой байдлын байгууллагад олгосон гал унтраах тусгай зориулалтын автомашинуудад зайлшгүй шаардлагатай зарим сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Монголын талаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Сато Мицуми нар өнгөрсөн онд гарын үсэг зурсан.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Гал түймэр унтраах, аврах ангиудад ашиглаж байгаа автомашинуудад шаардлагатай 130 орчим нэр төрлийн сэлбэг, хэрэгслийг маргааш Нийслэлийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгөх юм.
Нийт 45 сая орчим иен буюу тэрбум орчим төгрөгийн өртөгтэй эдгээр техник хэрэгслийг нийлүүлснээр Онцгой байдлын байгууллагын бэлэн байдал тодорхой түвшинд дээшилнэ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.