Хүүхэд хөгжүүлэх үйчилгээний хүртээмжийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-10-17 15:41:44
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Хөгжлийн харандаа 2017” экспог энэ сарын 20, 21-ний өдөр МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна.
Тус экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох аж. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа 2017” экспог зохион байгуулна хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа
相关新闻