Нөхөрлөлийн гишүүдийг гал түймэртэй тэмцэх аргад сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-16 19:05:26
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, НҮБ-ын ХХААБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн төрөл зүйлийн хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” төсөл хамтран “Ой хээрийн болон обьектын галын түймрийн аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх аргачлалд иргэд нөхөрлөлийг чадавхижуулах нь” сургалтыг бүсчлэн зохион байгуулж эхлээд байна.
Сургалтыг ой бүхий сумын иргэд, нөхөрлөлийн гишүүдийг 3 бүс болгон Булган, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгонд зохион байгуулах юм байна.
Эхний удаагийн сургалт Булган суманд болж, тус сумын болон Бугат, Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын мэргэжилтэн, багийн Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, сум дундын ойн ангийн мэргэжилтэн, ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцжээ.
М.Батжаргал
相关新闻