"Ногоон хөгжлийг иргэдээс эхэлье" өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, НҮБ-ын ХХААБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн төрөл зүйлийн хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” төсөл хамтран Байгаль орчны салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг "Ногоон хөгжлийг иргэдээс эхэлье" уриан дор Булган сумын Цогт хунтайжийн талбайд зохион байгууллаа.
Бүх нийтээр мод тарих өдөр, байгаль орчныг хамгаалах сарын аяны хүрээнд хийсэн нээлттэй хаалганы өдөрлөгт Хөгнө-Тарны байгалийн цогцолбор газар, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хануй, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, сум дундын Ойн ангиуд, Булган аймгийн ойн нөхөрлөлийн холбоо, Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо болон ойн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулан мэдээлэл өглөө.
-Өдөрлөгийн үеэр ойн нөхөрлөлүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, гар урлал, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, шилдэг нөхөрлөлүүдийг шалгаруулан урамшууллаа. Мөн НҮБ-ын ХХААБ-ын “Тогтвортой ойн менежмент” төслөөс Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 5 ханатай иж бүрэн гэр, асар, аймгийн ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж хаягдал мод болон нарийн гишүү модыг ашиглан хорголжин түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг хандивласан гэж төслийн орон нутгийн зохицуулагч Д.Баярмаа ярилаа.
Сэлэнгэ сумын “Их хайлант” нөхөрлөл “Шилдэг нөхөрлөл”, Бугат сумын “Жаргалант” нөхөрлөл “Шилдэг модон болон модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, Хишиг-Өндөр сумын “Ойчин” нөхөрлөл стандартын тарьц суулгац үйлдвэрлэгчээр шалгарч 0,5-1,0 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрхээр шагнуулав.

М.Батжаргал