Цэргийн насны эрчүүдийн эрүүл мэнд сул байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болж, цэрэг албанд тэнцсэн хөвгүүд алба хаахаар мордлоо.
- Энэ намрын ээлжит цэрэг татлагад хойд бүсийн сумын цэргийн насны залуучууд хамрагдлаа. Цэргийн албан тэнцсэн залуучуудыг Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги салбаруудад хуваарилан хүргүүлж байна. БХЯ, ЭМЯ, ХЗДХ-ийн Яамны шийдвэрээр цэрэгт алба хаах иргэдийн эрүүл мэндийн шалгуур өндөр болж байгаа. Үүнээс шалтгаалан цэргийн албанд тэнцэх залуучуудын тоо багасах хандлагатай байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа ярьлаа.
Цэргийн алба хаах насны залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд анхаарах чухал шаардллагатай байна гэж цэрэг татлагын комисс үзсэн байна. Жил жилийн цэрэг татлагын үеэр анхаарал татдаг цэрэгт мордох эрсийн эрүүл мэндийн асуудлыг хариуцсан салбар, сумын удирдлагад албан бичгээр мэдэгдээд өнгөрдөг аж.

М.Батжаргал