Тэшиг сумын ахмадууд “Дуулах өдөр”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-15 16:37:04
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын ахмадууд “Дуулах өдөр”-тэй боллоо. Тус сумын ахмадууд санал бодлоо солилцож, сар бүрийн 05-ны өдөр “Дуулах өдөр”-ийг зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ.
Анхны дуулах өдрөө тэмдэглэж, дууны тэмцээн зохион байгуулан шалгарсан хүмүүст сумын ХААН банкны хамт олноос дурсгалын зүйл гардуулсан байна. Цаашид энэ үйл ажиллагаагаа тогтмол зохион байгуулж байхаар боллоо гэж сумын хэвлэл мэдээллийн ажилтан С.Гантуяа мэдээллээ.
Тус сумын Засаг дарга Б.Батсайхан бүх ард түмний урлагийн их наадамд амжилттай оролцож байсан урлагийн авьяастан болохоор ахмадуудын соёл урлагийн арга хэмжээг дэмжсэн аж.
М.Батжаргал
相关新闻