Хялганат тосгон нэгдсэн халаалттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-13 18:54:45
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон нэгдсэн халаалтын системтэй боллоо.
- Манай тосгоны халаалтын нэгдсэн системийн барилга угсралтын ажил 2011 оноос эхэлсэн юм. Төвлөрсөн халаалтын уурын зуухны барилга угсралтыг гүйцэтгэхээр гэрээ хийсэн “Төмөр хүлэг” ХХК-ий туслан гүйцэтгэгчээр “Долоон бар” ХХК ажиллаж ашиглалтад оруулаад байна. Дулааны эрчим хүчний эх үүсвэр найдвартай жигд ажиллаж эхэллээ. Төрийн бүх байгууллага, зарим аж ахуйн нэгж халаалтын нэгдсэн системд холбогдсон гэж тус тосгоны Захирагч Б.Ууганбаяр ярилаа.
Халаалтын нэгдсэн системийн барилга угсралтын ажил ашиглалтад орсноор тус тосгонд ашиглалтад орох нийтдээ 2,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай спорт заал, цэвэрлэх байгууламж, цэвэр усан хангамжийн шугам сүлжээ хэвийн ажиллах боломжтой болоод байна.
М.Батжаргал
相关新闻