Отрын бүсэд 27,0 мянган мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-13 15:08:21
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн суманд байдаг отрын бүсэд энэ өвөл нутаглуулах малын тоог тогтоолоо. Саяхан болсон отрын бүсийн зөвлөлгөөнд Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Рашаант, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумдын төлөөлөгчид оролцож, отрын бүсэд өвөлжүүлэх малын тоо толгойг тохиролцож шийдвэрлэлээ.
-Манай сумын нутагт байдаг отрын бүс нутагт энэ өвөл нийтдээ 27,0 мянган мал өвөлжүүлэхээр болж байна. Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумын 20,0, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумаас 7,0 мянган мал нутаглуулахаар тохиролцсон байгаа гэж Дашинчилэн сумын ИТХ-ын дарга А.Батжаргал ярилаа.
Өмнөх жилүүдэд Өвөрхангай аймгийн малчид энэ бүс нутагт ирдэг байсан ч энэ жил зуншлага гайгүй байсан учраас нутагтаа өвөлжихөөр болжээ.
М.Батжаргал
相关新闻